БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (ESG)-ЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.04.23 11:00
3

Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын зарчмыг олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж буй БНСУ-ын Байгаль орчны корпорац нь өөрийн туршлага, ноу-хауг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд тус агентлаг болон БНСУ-ын Байгаль орчны корпорацаас төлөөллүүд оролцож, хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Сургалтын үеэр Монгол Улсад хэрэгжиж буй ESG тайлагналтын бодлого, журам, цаашдын дэмжлэгийн чиглэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах шинжээч танилцуулсан бол БНСУ-ын тал өөрсдийн туршлага, сайн жишээг хуваалцлаа. Мөн хувийн хэвшлийн төлөөлөл болох И-Март Монголиа компанийн захирал ESG-ийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бодит туршлагаасаа танилцуулсан нь оролцогчдод практик ач холбогдолтой байв.

Сургалтын төгсгөлд оролцогчид асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцлоо.

Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагад ESG зарчмыг үлгэр жишээ байдлаар нэвтрүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх ажлын эхлэл болж байна.

Хуваалцах :