ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АТУЛ МАЛХАРИ ГОЦУРВЕТЭЙ УУЛЗЛАА

2026.03.26 16:18
3

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Гоцурветэй уулзаж, хоёр орны цаг уур, орчны шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Энэтхэгийн Цаг уурын байгууллага нь бүсийн тэргүүлэх мэргэжлийн байгууллагуудын нэг бөгөөд Дэлхийн цаг уурын байгууллагын Бүсийн сургалтын төвийн статустай. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дэвшүүлсэн "Ногоон ирээдүй" салбарын хүний нөөцийг бэхжүүлэх санаачилгын хүрээнд ус цаг уур, орчны шинжилгээ, уур амьсгалын өөрчлөлт, мэдээллийн технологи, зайнаас тандан судлал, хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, тоон прогноз зэрэг чиглэлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Манай улсын цаг уурчдаас БНЭУ-д 9 сарын хугацаатай сургалтад жил бүр хамрагддаг.

Хуваалцах :