Мэдээ мэдээлэл
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт 1999 оноос хойш мөрдөгдөж ирсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврыг цаг үеийн хэрэгцээ шаардлага, технологи, аргазүйн шинэчлэлд нийцүүлэн боловсруулж дууслаа. Ажлын хэсэгт ЦУОШГ, харьяа байгууллагын болон 21 аймгийн төвийн дарга нар орж, чиглэл чиглэлийн дүрмүүд дээр ажилласан.
Шинэчилсэн дүрэм 13 бүлэгтэй бөгөөд Допплерийн радарын станц, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа, нислэгийн цаг уурын үйлчилгээ зэрэг өмнө тусгагдаагүй шинэ чиглэлүүд нэмэгдлээ. Мөс, мөстөлтэй гол дээр ажиллах аюулгүй ажиллагааны журам болон цаг уурын автомат станцтай ажиллах зааврыг анх удаа тусгайлан оруулсан нь онцлог юм.
Мэдээлэл, холбооны сүлжээний бүлгийг шинэ технологид нийцүүлэн шинэчлэхийн зэрэгцээ ослын үеийн анхны тусламжийн заавар, ажлын хамгаалах хувцасны стандартыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжрууллаа.
Уг дүрмийн төслийг 2026 оны 2 дугаар сарын 10–25-ны хооронд www.weather.gov.mn вэб сайтад байршуулж, санал авах ажлыг зохион байгуулахад 13 байгууллагаас санал ирүүлсэн болно. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, технологийн шинэчлэлийн жилийн хүрээнд багц дүрмийг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2026 оны А/43 дугаар тушаалаар батлуулан мөрдөж эхэллээ.
https://namem.gov.mn/uploads/content/43.pdf хаягаар орж дүрэмтэй танилцана уу.