ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР - 2026 "УС БА ХҮЙСИЙН ТЭГШ ОРОЛЦОО"

2026.03.11 12:01
8
Дэлхийн усны өдрийг 1993 оноос хойш жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Дэлхийн усны өдөр нь цэвэр усны үнэ цэнийг онцлохын зэрэгцээ дэлхийн усны нөөцийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахад чиглэдэг.
2026 оныг “Ус хүртээмжтэй байгаа газарт, хөгжил цэцэглэлт, тэгш байдал бүрдэж байдаг” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2026 оны Дэлхийн усны өдрийн гол мессежүүд нь:
  • Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад буй усны хямрал нийгмийн бүхий л хүрээнд нөлөөлж, энэхүү нөлөөлөл бүс нутаг, улс орон, ард иргэдийн хувьд харилцан адилгүй байна. Ариун цэврийн шаардлага хангасан аюулгүй ундны усаар хангагдах хүний эрхийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй газар оронд хүйсийн тэгш бус байдал улам гүнзгийрч, усны хямралын сөрөг үр дагавар эмэгтэйчүүд, охидод илүүтэйгээр тусаж, тэд ачааны хүндийг үүрсэн хэвээр байна. Иймд усны асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог илүү хангах шаардлагатай болж байна.
  • Ирээдүйд усны асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд тэргүүлэх үүрэгтэй оролцох хэрэгтэй юм. Усны салбар, үйлчилгээ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн даван туулах, хүн бүрийн усны хэрэгцээг хангахад чиглэсэн байх ёстой. Усны хямралыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайлал, оролцоог бүрэн хүлээн зөвшөөрсөн, хүйсийн болон хүний эрхийн үндсэн зарчимд суурилсан, уян хатан шинэлэг хандлага хэрэгтэй.
  • Ус хүртээмжтэй, хүрэлцээтэй газарт хөгжил цэцэглэлт, тэгш байдал хангагдах нөхцөл бүрдэж байдаг. Аливаа усны асуудалд эмэгтэйчүүд, охидын оролцоог тэгш, бүрэн хангасан үед шийдэл, шийдвэр нь цогц, илүү хүртээмжтэй, тогтвортой, илүү үр дүнтэй болж ирдэг. Бид эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог бүхий талаар дэмжиж, энэ салбарт хөрөнгө оруулалт хийснээр цэвэр цэнгэг ус бүхий хүйсийн тэгш оролцоог хангасан, хөгжил цэцэглэлтийг бий болгож, улмаар усны ашиг тусыг бүх нийтээр хүртэх боломжтой болно.
Хуваалцах :