ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛЫН ЗУРАГЛАЛ

2026.03.01 14:23
9
2026.02.26-ны байдлаарх Монгол орны ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн эсэхийг харуулсан аюулын зураглал боловсрууллаа.
Ашигласан мэдээлэл
• Хиймэл дагуулаар илрүүлсэн олон жилийн халуун цэгийн мэдээлэл
• Шатсан талбайн түүхэн мэдээлэл
• Түймрийн аюулын зэрэглэлийн зураг
• Газрын бүрхэвчийн зураг
• Хуурайшилт/цасан бүрхүүлийн нөхцөл
Тод ногоон буюу Маш бага – Түймэр гарах магадлал маш бага
Бүдэг ногоон буюу Бага – Түймэр гарах боломж бага
Шар буюу Дунд – Түймэр гарах нөхцөл бүрдэж эхэлсэн
Улбар шар буюуИх – Түймэр гарах өндөр магадлалтай
Улаан буюу Маш их – Түймэр хурдан тархах аюултай нөхцөл
⚠️ Түймрийн аюултай улирал эхэлж байгаа тул иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, тамхи татахгүй байх, галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулж байна.
Хуваалцах :