ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛЫН ЗУРАГЛАЛЫГ ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

2026.02.26 14:20
8
Хаврын шар усны үер бол өвлийн улиралд хуримтлагдсан цас цаг агаар тогтвортой дулаарах үед богино хугацаанд хайлж, гадаргын урсац болж эрчимжин гол мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урсан өнгөрөх үзэгдэл юм. Хаврын шар усны үерийн аюулын зураглалыг олон хүчин зүйлийн шинжилгээний аргыг ашиглан боловсруулдаг.
Үүнд
-Цасан бүрхүүлийн талбай,
-Цасны нягт,
-Цасан дахь усны нөөц,
-Газрын хэвгий,
-Агаарын температурын урьдчилсан мэдээ багтаж байна.
Дээрх зураглалыг 10 хоног тутам шинэчлэн гаргах юм.
Дэлгэрэнгүй мэдээг https://weather.gov.mn/observation/water хаягаас аваарай.
Хуваалцах :