Мэдээ мэдээлэл
МАМИС ПРОГРАММД АЖИГЛАХ СИСТЕМ СЕРВЕРЫН СУРГАЛТ БОЛЛОО
"Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын станц суурилуулах" төслийн хүрээнд Агаарын чанарын мэдээг хэрэглэгчдэд шуурхай тасралтгүй хүргэх agaar.gov.mn сайт, агаарын чанарын мэдээ боловсруулах МАМИС программд ашиглах систем серверт (галт хана (FW), L4 түвшний свич) тохиргоо, үзлэг үйлчилгээ хийх сургалтыг 2 сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Цаг уур, орчны шинжилгээний газар болон Ус цаг уур, орчны судалгааны хүрээлэнгийн мэдээллийн технологийн инженерүүд оролцлоо.
