Мэдээ мэдээлэл
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, САЛБАР, НЭГЖҮҮД ТОДОРЛОО
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2025 оны нэгдсэн дүнгээр Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нэгдүгээр байр, Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв хоёрдугаар байр, Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв гуравдугаар байрт шалгарч, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2025 оны ажлын үр дүнг үндэслэн Ховд аймгийн “Манхан”, Завхан аймгийн “Цэцэн-Уул”, Архангайн аймгийн “Төвшрүүлэх” өртөөдийг “2025 оны тэргүүний өртөө”-гөөр, Дархан-Уул аймгийн “Дархан-бороо” экспедиц, Дорноговь аймгийн “Шанд-бороо” экспедицүүдийг “2025 оны тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори, Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораториудыг “2025 оны байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор тус тус шалгарлаа.
Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний 2025 оны ажлын үр дүнг үндэслэн Хэнтий аймгийн “Баянмөнх”, Өмнөговь аймгийн “Ноён”, Ховд аймгийн Дарви харуулуудыг “2025 оны тэргүүний цаг уурын харуул”-аар, Хэнтий аймгийн “Хэрлэн-Өндөрхаан”, Увс аймгийн “Чигж–Өндөрхангай”, Архангай аймгийн “Тэрхийн цагаан нуур-Тариат” харуулууд “2025 оны тэргүүний ус судлалын харуул” тус тус шалгарлаа.
Нислэгийн цаг уурын мэдээлэл, үйлчилгээний ажлын үр дүнг үндэслэн тогтмол нислэгтэй аймгуудаас Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг, тогтмол нислэггүй аймгуудаас Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг, нисэх буудалгүй аймгуудаас Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг тус тус “2025 оны нислэгийн цаг уурын үйлчилгээ үзүүлсэн тэргүүний хамт олон”-оор тус тус шалгарлаа.


