САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “ENGLISH CHALLENGE 2026” АНГЛИ ХЭЛНИЙ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЛАА

2026.02.13 10:00
117

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын сургалт, семинар, хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдах боломжийг тэлэх, бие даан суралцах идэвхийг дэмжих зорилгоор Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын бүх шатны байгууллагын албан хаагчдын дунд “ENGLISH CHALLENGE 2026” Англи хэлний болзолт уралдааныг зарлаж байна. 

Дэлхийн Цаг уурын Байгууллага болон харилцаат орны цаг уурын байгууллагуудаас богино, дунд, урт хугацааны англи хэл дээрх сургалтын урилга тогтмол ирдэг боловч хэлний шаардлагаас хамаарах оролцогчдын тоо хязгаарлагддаг. Иймд албан хаагчдад бие даан, тасралтгүй суралцах соёлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд дэлхий даяар 32 сая хэрэглэгчтэй англи хэлийг Duolingo үнэ төлбөргүй аппликейшн ашиглан бие даан суралцан энэхүү болзолт уралдаанд оролцох юм.  

Уралдаан 2026 оны 2-р сарын 23-наас 2026 оны 11-р сар хүртэл буюу 9 сарын турш үргэлжилнэ.

Уралдааны зохион байгуулалт

  1. Duolingo апп татаж авах
  2. Англи хэлний түвшин тогтоох
  3. Өдөр бүр тогтмол суралцах
  4. Streak буюу тасралтгүй суралцсан хоногийг нэмэгдүүлэх
  5. Амжилт, ахицаа салбарын байгууллагуудын нийгмийн сүлжээний дотоод группд хуваалцаж шалгаруулалтад оролцох боломжтой. /Өөрийн сонголтоор/

Үнэлгээний шалгуур

Дараах үзүүлэлтүүдийг нэгтгэн улирал тутамд шилдэг 2 албан хаагчийг шалгаруулна:

  • Англи хэлний түвшний өсөлт (Duolingo progress)
  • XP оноо болон суралцсан цаг
  • Streak (тасралтгүй суралцсан хоног)
  • Сарын идэвх, тогтмол байдал
  • Ажил, мэргэжилтэй холбоотой нэр томьёо үг хэллэгийн ахиц

Шагнал, урамшуулал

Жилийн эцэст:

  • Англи хэлний түвшнээ хамгийн их ахиулсан
  • Хамгийн урт streak хадгалсан
  • Тогтмол, идэвхтэй суралцсан

нийт 6 албан хаагчийг мэргэжлийн чиглэлээр:

  • гадаадын богино/дунд хугацааны сургалт
  • семинар, чадавхжуулах хөтөлбөрт хамруулна.

Оролцогчдын үүрэг

  • Өдөр бүр тогтмол суралцах
  • Ахицын мэдээллээ улирал бүр илгээх
  • Уралдааны дүрмийг мөрдөх

Уралдаанд оролцохыг хүсвэл Duolingo аппликейшныг доорх QR ашиглан татаарай. Амжилт хүсье. 

IOS: 

Android: 

Хуваалцах :