Мэдээ мэдээлэл
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Байгаль орчны шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг цахимжуулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх ухаалаг систем “D-LAB” платформыг ЦУОШГ-ын харьяа 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн үйл ажиллагаанд 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж байгаатай холбогдуулан цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад төвийн дарга, санхүүгийн ажилтан болон байгаль орчны лабораторийн инженер, техникч нийт 80 орчим албан хаагч цахимаар хамрагдаж, системийн бүртгэл, шинжилгээ, хянан баталгаажуулалтын талаарх нэгдсэн мэдээллийг авлаа.
D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүлснээр хэрэглэгч өөрийн хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болсон. Цахим системд төлбөр төлөх олон боломжит хувилбарыг бүрдүүлсэн.