ЦАГ АГААРЫН ЭРСДЭЛД ӨРТӨЖ БАЙСАН БОЛОН СҮЛЖЭЭГҮЙ БҮС НУТАГТ АМЬДАРДАГ 8 ӨРХӨД "SOS" ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2026.02.09 10:13
8
Цаг уур, орчны шинжилгээний газар нь Нэгдсэн үндэсний байгууллагаас дэвшүүлсэн “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” уриан дор цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээллийг малчид ард иргэдэд шуурхай хүргэх чиглэлээр төр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр Адапт төсөл, ONDO SPACE ххк -тай хамтран сансрын хиймэл дагуулаар дамжуулан сүлжээгүй бүс нутагт байгаа малчдад цаг агаарын мэдээ мэдээллийг хүргэх, эрсдэл тохиолдсон нөхцөлд тусламж дуудах зориулалт бүхий "SOS" төхөөрөмжийг хөгжүүлэн цаг агаарын эрсдэлд өртөж байсан болон сүлжээгүй бүс нутагт амьдардаг Сүхбаатар аймгийн 8 өрхөд хүлээлгэн өглөө.
Дээрх төхөөрөмж нь өөрийн байгаа сум орон нутгийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг дэлгэцэн дээрээсээ тогтмол харах боломжтой бөгөөд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээг мессежээр дамжуулан хүргэх юм.
Хуваалцах :