Мэдээ мэдээлэл
2026 ОНЫ ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДРИЙГ “ӨНӨӨДРИЙГ АЖИГЛАЖ, МАРГААШИЙГ ХАМГААЛЪЯ” СЭДВИЙН ДОР ТЭМДЭГЛЭНЭ
Жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр Дэлхийн Цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь 1950 оны 3 дугаар сарын 23-нд Дэлхийн Цаг Уурын Байгууллагыг байгуулсан Конвенц хүчин төгөлдөр болсон түүхэн үйл явдалтай холбоотой. Дэлхийн цаг уурын өдөр нь улс орнуудын Цаг уур, ус судлалын үндэсний албад нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, тогтвортой хөгжил, хүний эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй чухал хувь нэмрийг олон нийтэд таниулдаг онцгой өдөр билээ.
2026 оны Дэлхийн Цаг Уурын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, Маргаашийг хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү уриа нь цаг уур, уур амьсгал, усны ажиглалт, хэмжилт, өгөгдөл, эрт сэрэмжлүүлгийн системүүд өнөөдөр хэр чанартай, найдвартай байхаас ирээдүйд хүний амь нас, амьжиргаа, байгаль орчныг хамгаалах боломж шууд хамаарахыг онцолж байна.