ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

2026.02.04 11:20
100
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цаг уурын өртөөний 199,721,028 төгрөгний өртөг бүхий шинэхэн байр ашиглалтад орлоо.
Тасралтгүй 24 цагаар ажилладаг цаг уурчдын хувьд ажил үүргээ гүйцэтгэхэд дулаан байр, ажиллах орчин нөхцөл хамгийн чухал байдаг. Тус өртөөний шинэ байр нь 120 метр кв, нам даралтын зуухаар халаалт шийдэгдсэн, 6 өрөө бүхий 1 давхар бөгөөд 5 албан хаагч 24 цагийн тасралтгүй, ээлжийн ажиллагаатай ажилладаг.
Хуваалцах :