Мэдээ мэдээлэл
ШИНЭ ТЕХНОЛОГИ, ТООН ЗАГВАРЫГ АЖИЛЛУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР “БҮС НУТГИЙН ЗАГВАРЧЛАЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Цаг уур, орчны шинжилгээний газар нь тоон прогнозын үр дүн, тооцооллын нарийвчлалыг сайжруулах зорилгоор өндөр хүчин чадлын компьютерыг (HPC)-ийг нэвтрүүлээд байна. Энэхүү шинэ технологи, тоон загварыг ажиллуулах, хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Бүс нутгийн загварчлал” сэдэвт сургалтыг “АДАПТ” төсөлтэй хамтран 2026 оны 1 дүгээр сарын 19–23 өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд бүс нутгийн тоон загварчлалын WRF, MPAS загварууд, өгөгдлийн ассимиляцын WRF-DA, агаар мандал–газрын бүрхэвч–усны харилцан үйлчлэлийг загварчлах WRF-Hydro загваруудын үндсэн ойлголт, ажиллагааны зарчим, түүнчлэн практик хэрэглээнд тулгардаг асуудлыг шийдвэрлэх зэргээр арга зүйг судалж, хамтран ажиллахад чиглэж байна.
БНСУ-ын Ёнсей их сургуулийн “Агаар мандлын шинжлэх ухаан”-ны тэнхимийн Профессор Сан-Хүн Парк, докторант Мин-Жээ Лий, Сэ-Хюн Лий нар сургалтыг онол, практикийг хослуулсан хэлбэрээр явуулж байна.
