ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

2026.01.07 17:16
58
Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Цаг уур, орчны шинжилгээний газарт 2025 оны 12 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд явагдсан.
Ажлын хэсгээс үзлэгийн дүнг өнөөдөр танилцууллаа. Цаг уур, орчны шинжилгээний газар нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд 90,3, байгууллагын архивын үйл ажиллагаанд 92, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад 90 оноо тус тус авч, дунджаар 90,7 хувиар үнэлэгдсэн байна.
Хуваалцах :