Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР, УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг агентлагийн дарга Э.Баттулга танилцуулав. Мөн албан хаагчдын төлөөлөл санал хэллээ. Дэд сайд Б.Мөнхтамирын зүгээс ус цаг уур, орчны шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг ажил хэрэг болгох, бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.