Мэдээ мэдээлэл
НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА (FAO) БОЛОН ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА (WMO)-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын мэргэжилтнүүд Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд ажиллаж байна. Тэд уур амьсгалын эрсдэлийн мэдээллийн чанар, хөдөө аж ахуйн цаг уурын үйлчилгээний чадавхыг үнэлэх юм.
Монгол оронд зуд, ган, үер, хүчтэй салхи шуурга, ой хээрийн түймэр зэрэг олон эрсдэлт байгалийн үзэгдэл тохиолддог тул энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийн үйлчилгээ, мэдээлэл солилцоо, хэрэглэгчдэд хүргэх арга замыг сайжруулах, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох зорилготой. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан нарийвчилсан таамаглал, технологийн дэвшлийг цаг уурын салбарт нэвтрүүлэх талаар зөвлөмж дэмжлэг үзүүлнэ.