Мэдээ мэдээлэл
ЗҮҮН АЗИЙН ӨВЛИЙН УЛИРЛЫН ТӨЛӨВ ХЭЛЭЛЦЭХ ОЛОН УЛСЫН 13 ДУГААР БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн төвийн (RAII) үйл ажиллагааны хүрээнд Зүүн Азийн өвлийн улирлын төлөв хэлэлцэх олон улсын 13 дугаар бага хурал 2025 оны 11 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Тус хуралд ДЦУБ-ын Ази Номхон далайн орнуудын бүсийн төвийн зохицуулагч болон БНХАУ, БНСУ, Япон, ОХУ болон Монгол Улсын цаг уурын байгууллагуудаас холбогдох мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцов.
Уг хурлаар Зүүн Азийн бүсийн орнуудын цаг агаар, уур амьсгал, түүний өөрчлөлт, гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээний талаарх мэдлэг, туршлагаа харилцан солилцож, өнгөрсөн 2025 оны зуны уур амьсгалын тойм, ирэх 2025-2026 оны өвлийн улирлын төлөвийг хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтийг гаргасан юм.
Нэгдсэн дүгнэлтээр ирэх өвөл (2025 оны арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл) Монгол орны төв болон зүүн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дундаж [1991-2020: 18°С -26°С] – aac хүйтэн буюу -16°С - -30°С хүртэл хүрч хүйтрэх төлөвтэй, харин хур тунадасны хувьд дундаж [1991-2020:2-4мм]-тай харьцуулахад 5-10% хувиар ахиу орох хандлагатай байна.
Баруун аймгуудын нутгаар агаарын температур [1991-2020: 16-24°С] болон хур тунадас тус тус олон жилийн дундаж [1991-2020: 2-4мм]-ийн орчимд хэлбэлзэх бол говийн бүс нутгаар агаарын температур дундаж [1991-2020: 10-16°С]- аас дулаан буюу -8 -12°С , харин хур тунадас дундаж [1991-2020: 0-2мм] -аас бага зэрэг ахиу байх төлөв гарлаа.