Мэдээ мэдээлэл
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 368 СТАНДАРТАД ХИЙСЭН ТЕХНИКИЙН ТҮВШНИЙ ҮЗЛЭГИЙН ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.3.1-д "Стандарттай байгаль орчны салбар" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.”, 4.4.4.13-т “Нэг улс, нэгдсэн стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2025 оны А/145 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын стандартуудад техникийн түвшний үзлэгийг 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэв. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт Монгол Улсын Үндэсний MNS стандарт 189, олон улсын ISO стандарт буюу 1:1 орчуулж, шууд ашиглаж байгаа стандарт 179 нийт 368 стандарт мөрдөгдөж байна. Стандартуудыг ангилбал уур амьсгалтай холбоотой 1 стандарт, агаарын чанартай холбоотой 111 стандарт, усны чанартай холбоотой 180 стандарт, хөрсний чанартай холбоотой 46 стандарт, хэмжил зүйтэй холбоотой 30 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Стандартын техникийн түвшний үзлэгээр дахин хянаж, шинэчлэх шаардлагатай 8 стандарт, шинээр боловсруулж, батлуулах 11 стандарт, нэр томьёо хуулийн нэр томьёотой зөрчилдсөн, шинжилгээний аргын мэдрэх чадвар муу, хэт хуучирсан арга, аргачлал бүхий хүчингүй болгох 9 стандарт байна. Үзлэгийн мөрөөр байгаль орчны стандартуудыг сайжруулах, шинээр боловсруулах, стандартыг ойлгох, дагаж мөрдөх талаар олон нийтийн зөв хандлагыг төлөвшүүлэх, стандартын хяналтыг боловсронгуй болгох, шинэ дэвшилтэт технологи, инновацыг шингээсэн олон улсын түвшинд хүрсэн стандартыг боловсруулж нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад шаардлагатай стандартуудыг шинээр боловсруулах, шинэчлэх ажил ийнхүү эхэллээ.