“АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

2025.09.29 10:43
14
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хамтран “Агаарын чанарын хяналтын автомат харуул суурилуулах, улсын нэгдсэн сүлжээний чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд инженер, техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах ажил хийгдэж байгаа бөгөөд БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Агаарын чанарын хяналт шинжилгээ” сэдэвт сургалтад ЦУОШГ болон 21 аймгийн төвөөс нийт 24 албан хаагч 9 дүгээр сарын 23-27 өдрүүдэд оролцлоо. Сургалтаар Агаарын чанарын автомат станцын багаж, тоног төхөөрөмжид тохиргоо, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээ хийх чиглэлээр албан хаагчид суралцаж, сургалтад амжилттай оролцлоо.
Хуваалцах :