Мэдээ мэдээлэл
“ЭРТ СЭРЭМЖЛҮҮЛЭГИЙН СИСТЕМИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, УУР АМЬСГАЛД ДАСАН ЗОХИЦОХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ” СЭДЭВТ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Азийн хөгжлийн банкны санаачилгаар Филиппин улсын Манила хотод 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Эрт сэрэмжлүүлгийн систем, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, Уур амьсгалд дасан зохицох, хөрөнгө оруулалтын төлөвлөлт сэдэвт бага хуралд ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор Л.Оюунжаргал оролцлоо.
Энэхүү бага хурал нь уур амьсгалын мэдээлэл, эрт сэрэмжлүүлгийн систем (CIEWS)-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгод хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд Монгол, Үзбекстан, Казакстан, Киргиз, Тажикстан, Бангладеш, Непал, Камбож, Лаос, Тимор-Лист зэрэг улсуудаас нийт 30 гаруй хүн оролцжээ.
Доктор Л.Оюунжаргал “Монгол улсын Эрт сэрэмжлүүлгийн систем, хөтөлбөр болон хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт илтгэл тавьлаа.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монголын эрт сэрэмжлүүлгийн нэгдсэн системийг бэхжүүлэх сэдэвт төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр бэлэн болсон байна. Энэхүү төсөл нь Эрт сэрэмжлүүлгийн системийн нэг багана болох сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэх арга, технологийг шинэчлэхэд чиглэсэн байна. Энэ уулзалтаар уг төслийн хүрээнд оролцогч талуудын саналыг тусгах зорилготой байсан тул “Үерийн эрт сэрэмжлүүлгийн бүрэн систем”-ийг тусгуулах санал өгч, энэхүү систем нь ус судлалын автомат станцууд, радар болон эрт сэрэмжлүүлгийн мэдээлэл боловсруулалтын системтэй байх шаардлагатай зэрэг мэдээлэл өгөв.
