Мэдээ мэдээлэл
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРТ ШИНЭ ҮЕИЙН СУПЕР КОМПЬЮТЕРЫН ТЕХНОЛОГИ НЭВТЭРЛЭЭ

Шинэ суперкомьпютер HPC нь 3072 процессортой, 2 питабайт хадгалах төхөөрөмжтэй, секундэд 96 террафлопс (TFLOPS) үйлдэл хийх хурдтай бөгөөд 2011 онд суурилуулсан Cray XE6 загварын супер компьютераас тооцоолох хурд 16, процессорын тоо 4, хадгалах төхөөрөмжийн багтаамж 20 дахин тус тус нэмэгдсэн.
Ингэснээр агаар мандлын загваруудын орон зайн нягтаршил болон нарийвчлалыг нэмэгдүүлэх, урьдчилан таамаглал хийхэд зориулсан динамик загвар ашиглах боломжтой болно. Үр дүнд нь цаг агаарын тодорхойгүй байдлыг дөхүүлэх, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар сайжрахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг олон загвараар нарийвчлан тооцоолж, хөдөө аж ахуй, дэд бүтэц, онцгой байдлын салбарт менежмент, төлөвлөлт хийх нарийвчлалыг нэмэгдүүлнэ.
Мөн уг төслийн хүрээнд цаашид ЦУОШГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийх, урьдчилсан мэдээ боловсруулах (WRF) загвар, арга технологи, загвар ашиглах болон боловсруулалт хийх аргуудын талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж, супер компьютер ашиглахтай холбоотой чадавхыг бэхжүүлж байна.
Шинэ үеийн суперкомпьютерын технологи нэвтэрснээр дараах бүтээгдэхүүний цаг хугацаа, орон зайн нарийвчлалыг сайжруулан Монгол орны бүс нутаг, хот сууринаар шинээр гаргах боломж бүрдэнэ. Үүнд:
Цаг агаар урьдчилсан мэдээ




Уур амьсгалын өөрчлөлт


Эрүүл мэнд


Сэргээгдэх эрчим хүч


Усны нөөц


Хөдөө аж ахуй


Гамшгийн менежмент

Дээрх бүтээгдэхүүнээр Монгол орны нийгэм, эдийн засгийн салбарт үйлчилж, эрт сэрэмжлүүлж, учрах эрсдэл, хохирлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдлүүд ажиглагдах болж байгаа энэ цаг үед уур амьсгал, цаг агаарын урьдчилан мэдээний таарцыг сайжруулж, гамшигт үзэгдлийг эрт зарлан мэдээлэх нь бэлэн байдлыг хангах, цаг алдалгүй хариу арга хэмжээг авах боломжийг олгоно.



