БНХАУ-ЫН ЦАГ УУРЫН АЛБА (CMA)-НЫ ДАРГА ЧЕН ЗЕНЛИН, МОНГОЛ УЛСЫН ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА НАР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025.08.01 19:55
63

БНХАУ-ын Цаг уурын алба (CMA)-ны дарга Чен Зенлин, Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга нар уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны цаг уурын байгууллагууд өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаагаа дүгнэж, шар шороон шуурга болон цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны асуудлаар хамтын ажиллагааны шинэ боломж шийдлүүдийг хэлэлцлээ.

1989 онд албан ёсны хамтын ажиллагаа эхэлснээс хойш БНХАУ-ын Цаг уурын албаны бүсийн сургалтын төвүүдэд манай улсын 400 гаруй мэргэжилтнүүдийг давтан сургаад байгаа бөгөөд Өмнөговь, Говь-Алтай аймгуудад аэрологийн өртөөг буцалтгүй тусламжаар барьж өгсөн. 2025 онд Олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэхэд шаардлагатай хиймэл оюунд суурилсан сервер, програм хангамжийн бүрдлийг хамтын ажиллагааны хүрээнд олгож буйд талархал илэрхийлэв.
Хуваалцах :