Мэдээ мэдээлэл
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, БНСУ-ын Кентек компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний нэг хэсэг болох агаарын бохирдлын хяналт шинжилгээний тасралтгүй ажиллагааг хангах, багаж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, улсын сүлжээний үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах байдлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.





