Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН ДЭЭД ОДОН ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан тус газрын харьяа Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ахмад ажилтан Намжингийн Долгорсүрэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ахмад ажилтан Хаянхярваагийн Ягаанчулуу нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга гардуулан өглөө.
Ахмад ажилтан Н.Долгорсүрэн, Х.Ягаанчулуу нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

