ТҮЙМРИЙН ГОЛОМТЫГ УНТРААХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ 4 ЭКСПЕДИЦ АЖИЛЛАЛАА

2025.06.27 19:41
17
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан 4 экспедиц нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2025 оны 6- р сарын 26-ны өдөр үйл ажиллагаа явуулж 12ш борооны пуужингаар цаг агаарт зориудаар амжилттай нөлөөллөө.
Ажиллагааны үр дүнд Ерөө суманд асаж байгаа түймрийн голомтоос 20-30км-т бороо орж үүлний масс түймрийн голомт руу шилжсэн.
Сэлэнгэ-Бороо 1 экспедиц 6-р сарын 26-ны 06:05 минутад Орхон сумын Нарст гуу гэдэг газарт, 16 цаг 47 минутад Мандал сумын Хужиртын ам гэдэг газарт, Бороо-3 экспедиц Ерөө сумын Хонгорын нам даваа орчимд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тус тус явуулсны үр дүнд Баруунбүрэн 2.0 мм, Хушаат 1.5 мм, Зүүнбүрэн 0.4 мм, Түшиг 1.2 мм, Бугант 6.0 мм, Сүхбаатар 0.8 мм, Орхон 7.0 мм, Орхонтуул 5.0 мм, Баянгол 18.0 мм, Мандал 8.2 мм бороо орлоо.
Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр “Хүй долоон худаг” орчимд ЦУОШГазрын хур тунадас нэмэгдүүлэх экспедиц ажиллаж 6ш борооны пуужин харвасан. Агаарын халалт, хуурайшилттай, үүлний шилжилт хурдан байсан хэдий ч амжилттай нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ.
Өнөөдөр /06.27/ Сэлэнгэ аймгийн экспедиц Тужийн нарсанд гарсан түймэр унтраахад дэмжлэг үзүүлэхээр цаг агаарт зориудаар нөлөөлөхөөр ажиллаж байна.
511275183_1030176152557552_561888053429795641_n
Хуваалцах :