ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР ХОТ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025.06.16 19:29
20
✅ Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвүүдийн агаарын чанарыг хянах автомат станцтай болгох ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.
✅ Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл, PM10 болон PM2.5 тоосонцрын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик байдлаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд агаарын чанарын хэмжилтийг хийж, агаарын чанарыг хянах боломжтой болж байна. Нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК болон Өвөрхангай аймгийн удирдлагууд оролцов.
Хуваалцах :