Мэдээ мэдээлэл
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДОТООД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ ПЛАТФОРМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төв, орон нутгийн байгууллагуудын цаг үеийн мэдээлэл, гадаад дотоод хамтын ажиллагаа, хурал, сургалт зэрэг мэдээ, мэдээллийг салбарын нийт хамт олонд хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор “Дотоод мэдээлэл солилцооны платформ”-ийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ашиглаж эхэллээ.
Энэхүү системийг ашиглаж эхэлснээр төв орон нутгийн байгууллагуудын ялангуяа өртөө, харуулуудын хоорондын харилцаа холбоо сайжрах, харилцан туршлага судлах зэрэг олон давуу тал үүснэ.
Системд ашигласан технологийн нэгдэл нь программ хангамжийг орчин үеийн шийдлээр хурдан, найдвартай, өргөтгөх боломжийг бүрдүүлсэн.