
Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик байдлаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд агаарын чанарын хэмжилтийг хийж, агаарын чанарыг хянах боломжтой болж байна. Нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК болон Увс аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд оролцов.