БНСУ-ЫН ЦАГ УУРЫН ГАЗАР, ЦАГ УУРЫН ХҮРЭЭЛЭН БОЛОН ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР ХООРОНДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

2025.05.14 19:00
8
Бүгд Найрамдах Солонгос Улсын хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын нэгдсэн өгөгдөл удирдлагын системийг суурилуулах” төслийн хүрээнд БНСУ-ын Цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн болон Цаг уур, орчны шинжилгээний газрын хооронд хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.
Энэхүү төсөл анх 2017 онд Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн нэгдүгээр үе шат 2017–2019 онд хэрэгжиж, нийт 4 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол хоёрдугаар үе шат 2022–2025 онд хэрэгжиж байгаа бөгөөд 3 сая ам.долларын санхүүжилттэй юм.
Уулзалтын хүрээнд Дундговь болон Өвөрхангай аймгуудад цаг уурын автомат станцуудын суурилуулалтын явц, мөн Арвайхээр хотод шинээр дээд агаар мандлыг судлах аэрологийн станц байгуулах ажлын явцын хэрэгжилтийн талаар хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт хийв. Мөн төслийг дуусгаж, хүлээлгэн өгсний дараа шинээр байгуулсан дэд бүтцүүдийг хэрхэн тогтвортой, тасралтгүй ажиллуулах талаар санал солилцсон юм.
Шинээр байгуулагдаж буй аэрологийн станцын үйл ажиллагааг тогтворжуулах, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 5 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод сургалт зохион байгуулагдаж байна.  
496842798_999219552319879_7765013553438094862_n 496944327_999227765652391_5335545170713310795_n 
Хуваалцах :