Мэдээ мэдээлэл
ЦАГ УУРЫН САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАНА.

Шанхай хотод эхэлсэн Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал (World Artificial Intelligence Conference 2025)-ын нээлтийн ажиллагааны үеэр Олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэхэд шаардлагатай хиймэл оюунд суурилсан сервер, програм хангамжийн бүрдлийг Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло, БНХАУ-ын Цаг уурын алба (CMA)-ны дарга Чен Зенлин нар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгад гардуулан өглөө.
Ийнхүү Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний салбарт технологийн шинэ хуудас нээгдэж байна.
Хурлын нээлтэд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян, ASEAN, ESCAP, WMO зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүд, улс орнуудын өндөр, дээд түвшний төлөөлөгчид, Монгол Улсаас Тэргүүн шадар сайд Н.Учрал оролцож байгаа юм.