Мэдээ мэдээлэл
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд БОУАӨЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн даргын санаачилгаар Ус цаг уур, орчны шинжилгээний салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, одоогийн ажиллаж байгаа албан хаагчдыг МУИС, Дархан-Уул аймгийн ХААИС, Дорнод аймаг дахь МУИС-ын Зүүн бүсийн сургуульд сургаж мэргэжлийн боловсрол олгох хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн цаг уур, ус судлалын шинжлэх ухааныг суртчилах, таниулах ажлын хүрээнд өнөөдөр буюу 2025-04-28-ны өдөр "Монгол тэмүүлэл" сургуулийн ахлах ангийн сурагчдыг Улаанбаатар хотын УЦУОШТ-д урин авч ирж, Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын үйл ажиллагааг танилцуулж, цаг уур, ус судлалын мэргэжлийн онцлог болон төрийн албанд ажиллахын давуу талуудыг таниуллаа.