Мэдээ мэдээлэл
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ” ЗОРИЛТЫГ ШИНЭЧЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт 3.0 (NDC3.0)-г ахиулан шинэчлэх ажлын хүрээнд БОУАӨ-ийн сайдын тушаалаар батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” зорилтыг шинэчлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо.
Хурлаар өмнөх зорилт, төлөвлөгөөнд багтсан “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэж, NDC3.0 баримт бичигт оруулах үйл ажиллагааны саналыг боловсруулж, зорилт, арга хэмжээний анхны төслийг сайжруулж ажилласан юм.
Тус хуралд БОУАӨЯ, ХХААХҮЯ, ХББОСЯ, ЗТЯ, NDC партнершип, Жендерийн үндэсний хороо, ОБЕГ, НОБГ, ЦУОШГ, УЦУОСМХ, НҮБХХ, “Эрсдэл судлаачдын үндэсний холбоо” ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.


