Мэдээ мэдээлэл
ДЦУБ-ЫН АЗИЙН ХОЁРДУГААР БҮСИЙН 18 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Азийн хоёрдугаар бүсийн 18 дугаар чуулган – РА II-18 (Нэгдүгээр шат) 2025 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга бөгөөд Дэлхийн цаг уурын байгууллагын Монгол Улс дахь Байнгын төлөөлөгч Э.Баттулга, тус агентлагын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцож байна.
Энэхүү чуулганыг Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ) зохион байгуулж, Азийн бүсийн Үндэсний Цаг уур, усны байгууллагууд (ҮЦУУБ)-ын төлөөлөгчдийг нэгтгэн оролцуулж буйгаараа онцлог.
Хуралдааны гол зорилго нь бүс нутгийн тэргүүлэх чиглэлүүдийн хэрэгжилтийг эргэн харж үнэлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн ДЦУБ-ын стратегийн зорилгуудтай нийцүүлэхэд оршиж байгаа юм. Үндсэн сэдвүүдэд цаг уур, уур амьсгал, ус болон холбогдох байгаль орчны үйлчилгээний чанарыг сайжруулах, тэр дундаа эрт сэрэмжлүүлэх үйлчилгээ, дэд бүтэц, чадавхийг бэхжүүлэх асуудлууд багтаж байна.