МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2025.04.11 13:16
23
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга харьяа 25 байгууллагын дарга, захирлуудын хамт МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ, Байгалийн ухааны салбар хариуцсан захирал, профессор Ц.Баатарчулуун, Цаг уур, ус судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор С.Эрдэнэсүх, тэнхимийн багш нартай 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр МУИС-д уулзалт хийлээ.
МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхимийн ус судлалын хөтөлбөрт 5, цаг уурын хөтөлбөрт 25 оюутан суралцаж байна. ЦУОШГ-ын дарга Э.Баттулга уулзалтын үеэр ирээдүйн цаг уурчид, орчны шинжилгээний чадварлаг мэргэжилтнүүдийн элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор оюутны дадлагыг станцуудад хийлгэх, туршилт судалгаанд багаж, тоног төхөөрөмж, мэдээлэл, программ хангамжийг ашиглуулах, төгсөгчдийг ажлын байраар баталгаатай хангах боломжтой гэдгээ танилцуулав.
Уг уулзалтаар хоёр тал цаг уур, усны мэргэжлийг сонгон суралцах элсэгчдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх, ус цаг уур, орчны шинжилгээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн бус албан хаагчдыг бакалаврын дэд хөтөлбөр болон хоёрдогч бакалавраар (эчнээ, орой) сургах зэрэг олон асуудлыг хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааг эдгээр чиглэлд өргөжүүлэхээр боллоо.
Хуваалцах :