УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

2025.04.02 19:20
47
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн анхны хурал боллоо. Энэхүү уулзалтад Цаг уур, орчны шинжилгээний газрын (ЦУОШГ) болон харьяа байгууллагын удирдлагууд, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийнхан оролцов.
1997 онд батлагдсан уг хуулийг цаг уур, орчны шинжилгээний салбарын олон улсын чиг хандлага, техник технологийн шинэчлэл, нийгэм эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ шаардлагатай уялдуулан сайжруулах юм.
Шинэчилсэн найруулгын төслийг 2025 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хуваалцах :