ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.02.19 08:24
68

Цаг уур, орчны шинжилгээний газар, ёс зүйн дэд хороо, Монгол улсын ёс зүйн хороотой хамтран "Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалтыг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Монгол улсын ёс зүйн хорооны гишүүн Доктор М.Цэрэнбат, Монгол улсын ёс зүйн хорооны Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат, дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорзул нар удирдан явуулсан бөгөөд “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж”, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам” сэдвээр илтгэл тавьж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулан мэдээлэл хүргэлээ. Уг сургалтад ЦУОШГ, УЦУОСМХ-ийн албан хаагчид, харьяа байгууллагуудын ёс зүйн дэд хорооны гишүүд зэрэг 70 гаруй албан хаагч хамрагдлаа. Цаашид Цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр шаталсан сургалтуудыг албан хаагчдад болон харьяа байгууллагуудад хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хуваалцах :