2024 ОНЫ ОНЦЛОХ АЖИЛ: “WAMS” – СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ

2025.01.23 10:37
42

Улсын төсвийн 40 сая төгрөгийн урсгал зардлаар “Ус цаг уур, орчны мэдээллийн төрийн төрөлжсөн архивын Цаасан суурьтай цахимжуулсан сан” системийг нэвтрүүллээ. Уг системийг 2024 оны 07 дугаар сарын 01-ээс 09 дугаар сарын 01-ны хооронд хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд 10 дугаар сарын 14-ны өдөр төв, орон нутгийн УЦУОШТ-ийн мэдээллийн сангийн дэд зохицуулагч нарын онлайн сургалтыг зохион байгуулж системийг албан ёсоор улсын сүлжээнд нэвтрүүлсэн юм.

    WAMS системийн шинэ нэвтрэх линк http://192.168.100.142:2030/ бөгөөд зөвхөн дотоод хэрэглээнд ашиглах нөхцөлтэй.

 -Аймаг бүрт УЦУОШТ-д болон УЦУОСМХ-ийн холбогдох хэлтэст хэрэглэгчийн эрх нээж өгч хэвийн ажиллагаанд оруулсан.

-   Ус судлалын баримтын хөмрөг 1,856, файл 1.39гб

- Цаг уур, уур амьсгал судлалын баримтын хөмрөг 3,207,022 файл 3.14тб

- Цаг агаарын зургийн баримтын хөмрөг 46,966 файл 613гб

- Радарын баримтын хөмрөг 673 файл 1.36гб

- Нарны цацраг судлалын баримтын хөмрөг 550 файл 422мб

- Хөдөө аж ахуй судлалын баримтын хөмрөг 1,832 файл 930мб

-Агаарын дээд давхарга судлалын баримтын хөмрөг 150702 файл 133гб хэмжээтэй нийт 3,409,601 файлыг шинэ системд оруулсан байна.

Мөн 22 хөмрөг үүсгэгч нарт эрх үүсгэн системд сканнердсан баримтыг сар бүр оруулж байна. 

Хуваалцах :