Мэдээ мэдээлэл
АХМАД ЦАГ УУРЧ ЦАГААНЫ НЯМАА “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
![](https://namem.gov.mn/uploads/image/2024/12/1250x0/1734927612_74cf3bdd3be6c1658dde.jpg)
Ахмад цаг уурч Ц.Нямаа өнөөдөр Төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагджээ. Тэрээр Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд цаг уурын салбарт 1971 онд 20 гаруйхан настай залуу бүсгүй орж тасралтгүй 25 жил ажилласан юм.
Нямаа гуай төрсөн нутгийнхаа Аэрологийн станцад техникч, ахлах техникчээр ажиллаж байхдаа залуу үедээ зааж сургах, үлгэрлэн чиглүүлэхэд бусдыгаа манлайлан ажиллаж байсныг хамт ажиллаж байв.
Нямаа гуай 5 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Алдарт эхийн 2-р одонтой, 1975, 1980, 1985 онд V, VI, VII таван жилийн гавшгайч, 1988 онд Засгийн Газрын Жуух бичиг, Ардын хувьсгалтын 70, 80, 90 жилийн ойн медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдгээр шагнуулж байжээ.
Ус цаг уурын салбарын ахмад ажилтан танд Төрийн дээд одонгоор шагнагдсанд хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.