Үе үеийн удирдлагууд
З.Батжаргал /Байгаль, орчны гавьяат ажилтан/

Доктор /Phd/ Замбын Батжаргал нь Монгол Улсын Байгаль орчны сайд асан нэрт эрдэмтэн, төрийн зүтгэлтэн юм.Тэрбээр 1945 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 1964–1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Ус цаг уурын дээд сургуульд суралцаж, төгссөн.
Ажилласан байдал:
- 1990–1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар ажилласан. Энэ үед байгаль орчны салбарын эрх зүйн үндсийг тавьж, хууль тогтоомж боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголд байгаль орчны яам, агентлаг зохион байгуулагдсан эхлэлийн үеийн удирдагч байв.
- 1990-1996 онд Дэлхийн цаг уурын байгууллага дахь Монголын улсын байнгын төлөөлөгч,
- 1996-2001 оноос Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга,
- 2001-2003 оноос Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайд,
- 2015–2022 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ийн Монголын үндэсний зохицуулагчаар ажиллаж байсан.
- Сүүлийн үед Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөхөөр ажиллаж байна.
- 2013 онд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэн.