Үе үеийн удирдлагууд
Академич Шагдарын Цэгмид /1953-1956 ОНД УС ЦАГ УУРЫН АЛБАНЫ ДАРГА/

Шагдарын Цэгмид нь 1923 онд Улаанбаатар хотод төрсөн. 1948 онд Москвагийн их сургуулийг төгсчээ.
1951 онд “Хэнтийн уулархаг орны физик газарзүй, эртний мөсдөл” сэдвээр боловсролын доктор, 1962 онд“Монгол орны физик газарзүйн мужлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан, 1974 онд Академич цол хүртсэн байна.
Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, 1984 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1996 Сүхбаатарын одонгоор шагнагдаж байжээ.
1941 онд Шинжлэх ухааны хүрээлэнд дагалдан сурагч, 1951-1953 онд тус хүрээлэнгийн Газарзүйн тасгийн эрхлэгч, 1953-1956 онуудад Ус цаг уурын хорооны дарга, 1956-1957 онуудад Байгалийн ухааны секторын эрхлэгч, 1957 онд Шинжлэх ухаан, Дээд боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1962-1988 онуудад Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны захирал, 1988-2004 онуудад Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, 1988-2004 Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөхөөр ажиллаж байсан.
Тэрбээр БНМАУ-ын АИХ-ын 4, 5, 7 дахь удаагийн сонгуулиар депутат, 1963-1966 онуудад АИХ-ын тэргүүлэгч гишүүн, 1975-1987 онуудад Монгол-Японы нийгэмлэгийн дарга, 1976-1980 онуудад Монголын Шинжлэх ухааны ажилтны холбооны дарга, 1980-1985 онуудад Монголын Парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга, 1975-1987 онуудад Эрдмийн зэрэг, цол олгох улсын комиссын нарийн бичгийн дарга, 1975-1987 онуудад Төрийн шагналын хорооны нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын орлогч дарга зэрэг сонгуульт ажилд томилогдон ажиллаж байв.