Үе үеийн удирдлагууд
Доктор Л.Оюунжаргал /2023-2025 онд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга/

Доктор, Ламжавын Оюунжаргал
Боловсрол:
1981-1990 онд Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн.
1990-1994 онд МУИС-ийг Цаг уурын шинжлэх ухааны бакалавр,
1994-1995 онд МУИС-ийг Цаг уурын шинжлэх ухааны магистр,
2008-2010 онд Цукубагийн их сургууль Байгаль орчны шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.
2012 онд Газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1994-2002 онд Ус цаг уурын хүрээлэнгийн Прогноз судалгааны лабораторид ЭША,
2002-2005 онд Ус цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч,
2005-2008 онд Ус цаг уурын хүрээлэнгийн Прогноз судалгааны лабораторид ЭША,
2010-2011 онд Ус цаг уурын хүрээлэнгийн Прогноз судалгааны лабораторид ЭША,
2011-2015 онд Ус цаг уурын хүрээлэнгийн Тоон прогноз, уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны секторын эрхлэгч,
2015-2016 онд Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Тоон прогнозын судалгааны лабораторийн эрхлэгч,
2016 онд Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга,
2016-2023 онд Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга,
2023-2025 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар тус тус ажиллаж байв.