Үе үеийн удирдлагууд
С.Энхтүвшин /Байгаль, орчны гавьяат ажилтан/

Сэвжидийн Энхтүвшин нь 1959 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 1983 онд тэр үеийн ЗХУ-ын Одесса хот /одоогийн БНУк.Улс/-ын Ус цаг уурын дээд сургуулийг цаг уурч мэргэжлээр төгсч, Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын товчоо, Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Байгаль орчныг хамгаалах яам /хуучин нэрээр/, Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/ зэрэг байгаль орчин, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын байгууллагуудад мэргэжлийн дагуу синоптикийн инженер, мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд ажиллаж байгаад 2001-2023 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилогдон ажиллаж байв.
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг чадварлаг удирдаж, салбарын ажилд шинжлэх ухааны дэвшилтэт ололт, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд үр дүнтэй хэрэгжүүлсэн, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, ус, цаг уур, орчны төрөл бүрийн мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, салбарын нийгмийн асуудал, эдийн засаг, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Дэлхийн цаг уурын байгууллага, олон улсын бусад байгууллагууд, хөгжингүй орнуудтай олон талт болон хоёр талын үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг үнэлж Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Сэвжидийн Энхтүвшинг 2002 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2004 онд Алтангадас одон, 2012 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, 2024 онд Байгаль, орчны гавьяат ажилтан цолоор тус тус шагнасан байна.