Танин мэдэхүй
Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) Хүлэмжийн хийн мэдээллийн эмхэтгэлд дурдсанаар 2025 онд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) Хүлэмжийн хийн мэдээллийн эмхэтгэлд дурдсанаар 2025 онд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Агаар мандалд хуримтлагдсан дулаан нь цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийг улам эрчимжүүлж байна.
Сүүлийн 11 жил дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жилүүд байсан бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Нүүрсхүчлийн хий агаар мандалд удаан хугацаанд хадгалагдаж, дэлхийн уур амьсгалд олон зууны турш нөлөөлсөөр байдаг.
1960-аад оноос хойш нүүрсхүчлийн хийн агууламжийн өсөлтийн хурд гурав дахин нэмэгджээ.
Метан болон азотын ислийн агаар мандал дахь агууламж ч мөн түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) “Дэлхийн агаар мандлын ажиглалт” хөтөлбөр нь агаар мандлын төлөв байдлын ажиглалт, хэмжилтийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг.
Уур амьсгалын асуудалд нийцсэн оновчтой шийдвэр гаргахад тасралтгүй мониторинг чухал ач холбогдолтой.