Танин мэдэхүй
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ИНЖЕНЕР

Дээр дурдсан бүх мэдээллүүдийг цаг уурын инженерүүд цаг агаарыг урьдчилан мэдээлэхдээ ашиглана. Урьдчилан мэдээлэх инженер цаг агаарын яг одоогийн нөхцөл байдлыг илүү нарийн мэдэхийн тулд цаг агаарын зургуудыг зурж, боловсруулалт хийнэ. Харин зургуудыг зурж боловсруулсны дараачийн үе шат бол цаг агаар цаашид хэрхэх талаар гаргах юм. Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэс уг ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд урьдчилан мэдээлэх инженерүүд янз бүрийн цаг агаарын системүүдийн шилжилт болон хөгжлийг шинжилнэ. Мэдээ зохиож буй инженерүүдэд дэм болох үүднээс цаг уурын хэд хэдэн тоон загварууд мөн ажилладаг. Эцэст нь цаг агаарын урьдчилсан мэдээ хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болдог. Хэрэглэгч, олон нийт цаг агаарын мэдээ, мэдээллийг зурагт, радио, сонин, утас, вэб хуудас ба факс гэх мэтчилэн маш олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авна.