ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ХЭЛТЭС

639

Үйл ажиллагааны стратегийн зорилт:

Салбарын мэдээлэл технологийн хэвийн ажиллагаа, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, програм хангамж, хөгжүүлэлт, ашиглалт, мэдээллийн дотоод болон гадаад аюулгүй байдлыг хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг мэдээлэл технологийн шинэлэг шийдлээр түргэн шуурхай хялбараар хүргэх,

Үйл ажиллагааны гол зорилт:

  1. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, уг ажлыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, орчны бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд боловсруулах, цаг агаарт зориудаар нөлөөлөх хөтөлбөр, аргачлал боловсруулах, бусад байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа явуулах;
  2. Эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх автомат системүүд хөгжүүлэх, хиймэл дагуул, дрон, юмсын интернэт (IoT) ашиглан цаг уурын хяналтын сүлжээ байгуулах;
  3. Хиймэл оюун ухаан болон машин сургалтад суурилсан цаг агаарын таамаглалыг боловсронгуй болгох;
  4. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэдээлэл түгээх, хамтран ажиллах, их дээд сургуулиуд, судалгааны байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх;
  5.  Цаг уурын мэдээллийн технологийн шинэчлэлийг хийх хүрээнд цаг уурын өгөгдөл боловсруулах, загварчлах системүүдийг сайжруулах, өгөгдөл хадгалах, дамжуулах, анализ хийх дэвшилтэт программ хангамж нэвтрүүлэх, үүлэн технологи, их өгөгдөл ашиглан цаг уурын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, иргэдэд зориулсан интерактив платформ хөгжүүлэх;
  6. Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), бүс нутгийн цаг уурын төвүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ байгалийн гамшгаас хамгаалах олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн шилдэг туршлагыг нэвтрүүлэх;
  7. Газар, сансрын мэдээг хам байдлаар ашиглан мониторинг хийх;
  8. Нөлөөлөл, эрсдэлийн прогнозыг нийгэм, эдийн засгийн салбаруудаар гарган, бодлогын шийдэл болгон зөвлөн туслах.
Нэр Албан тушаал Өрөөний дугаар Өрөөний утас Гар утас Цахим хаяг
1 Д.Батдорж Хэлтсийн дарга 802   85854411 batdorj@namem.gov.mn
2 Н.Энхмаа Цаг уурын салбарын технологи, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн 802   99194145 enkhmaa_n@namem.gov.mn
3 М.Солонгоо Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн 802   80937164 solongoo@namem.gov.mn
4 Т.Төмөрсүх Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны техникч, жолооч 802   99760950 tumursukh@namem.gov.mn
5 Х.Ахметали Мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий ажилтан /гүйцэтгэх/  802   99859501 akhmyetali@namem.gov.mn
Хуваалцах :