2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ 20 ЦАГААС 19-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ

2026.04.21 11:11
19

18-ны өдөр:

Хүчтэй салхи: Говь-Алтай аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-28 метр, зарим үед секундэд 31-34 метр, Өвөрхангай аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-28 метр, зарим үед секундэд 34 метр, Өмнөговь аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-30 метр, зарим үед секундэд 32 метр хүрч хүчтэй салхины цаг агаарын гамшигт үзэгдэл, Баянхонгор аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 28 метр хүрч, Дундговь аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-23 метр, зарим үед секундэд 24-30 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Шороон шуурга: Увс аймгийн Наранбулаг, Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Дундговь аймгийн Мандалговь, Гурвансайхан, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумуудад хүчтэй салхи салхилж, алсын барааны харагдац 50 метр буюу түүнээс бага болж шороон шуурганы цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгаар шороон шуурга шуурсан байна.

Цасан шуурга: Увсын зүүн хэсэг, Завхан, Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурсан байна. 

18-19-нд шилжих шөнө:

Хүчтэй салхи: Дундговь аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд салхины дундаж хурд секундэд 18-23 метр, зарим үед секундэд 24 метр, Дорноговь аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-32 метр, Хэнтий аймгийн нутгаар салхины секундэд 18-23 метр, Сүхбаатар аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй салхиар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Өмнөговь аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 21-30 метр, Мандал-Овоо суманд 30 метр хүрч хүчтэй салхиар цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

Шороон шуурга: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүчтэй салхи салхилж, алсын барааны харагдац 50 метр буюу түүнээс бага болж шороон шуурганы цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.  

Цасан шуурга: Хэнтий аймгийн нутгаар, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн баруун хэсэг, Дундговь аймгийн нутгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурсан байна.

19-ний өдөр

Хүчтэй салхи: Төв аймгийн нутгаар зүүн хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-28 метр, зарим үед секундэд 30-34 метр хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл, Хэнтий аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 22-27 метр, Дорноговь аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 19-20 метр, зарим үед секундэд 23-28 метр, Дундговь аймгийн нутгийн зүүн хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 25-27 метр, Сүхбаатар аймгийн нутгаар салхины дундаж хурд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 22-26 метр хүрч салхиар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Шороон шуурга  Дундговь аймгийн нутгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн нутгаар, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсгээр, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.   

Хуваалцах :