Аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл
2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ 20 ЦАГААС 13-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ
Их бороо: 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Булган аймгийн нутгаар 6.0-48.0 мм их бороо, үүнээс хамгийн их нь Булганд 48.0 мм, Бугатад 44.0 мм, 13-ны өдөр Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр 17.0-41.0 мм их бороо үүнээс хамгийн их нь Баян-Овоод 41.0 мм, Дадалд 30.0 мм их бороо орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.