Салбар байгууллагууд
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
1966-1987 онд Ус цаг уурын шинжилгээний институт, 1988-1990 оны 4 дүгээр сарын 6-ныг хүртэл Ус цаг уур, ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 132 дугаар тогтоолоор 1990 оны 4 дүгээр сарын 6-наас 1997 оны 1 дүгээр сарын 22-ныг хүртэл Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол улсын Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор 1997-2011 онд Ус цаг уурын хүрээлэн, 2011-2015 оны 3-р сарын 10-ныг хүртэл Ус цаг уур орчны хүрээлэн, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор 2015 оны 3 дугаар сарын 10-наас Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нь ус, цаг уур, байгаль орчны хувьсал өөрчлөлтийн төлөв байдлыг үнэлэх, урьдчилан мэдээлэх, байгаль, цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллээр төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг шуурхай хангах, Монгол орны нутаг дэвсгэр дээрх уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, гадаргын усны горим, нөөцийн зүй тогтлыг илрүүлэн тогтоох, байгалийн нөөцийг улс орны бүхий л салбарт зүй зохистойгоор ашиглуулах, ус цаг уур, байгаль орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг нэгдсэн технологи, аргазүйгээр хангах, боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах, байгаль, цаг уур, гадаргын ус судлал, байгаль орчны тандан судалгаа, уур амьсгал, орчны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж, үр дүнг нь үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, үнэлгээ өгөх үүрэг бүхий салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний, төрийн үйлчилгээний байгууллага.