Үзүүлж байгаа үйлчилгээний талаарх ил тод
Цаг уур, орчны шинжилгээний газар, түүний харъя байгууллагуудаас та дараах хэлбэрийн бусад үйлчилгээг авч болно
Цаг уур, орчны шинжилгээний газар, түүний харъя байгууллагуудаас та дараах хэлбэрийн бусад үйлчилгээг авч болно:
- Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторид захиалга өгч дараах ажил, үйлчилгээг авч болно.
- Агаар, хөрс, усны шинжилгээ, үнэлгээ хийлгэх
- Цаг уурын бүх төрлийн хэмжих хэрэгслийг стандартын дагуу шалган баталгаажуулах, тохируулга хийх
- Тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний дагуу шаардлагатай мэдээллээр хангах,
- Аймаг, сум, орон нутаг, иргэн, аж ахуйн нэгжид цаг агаарын аюултай болон байгалийн гамшигт үзэгдэл болсон тухай тодорхойлолтыг гаргаж өгөх
- Гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /зах, барилга, зам гүүр, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг г. м.)-д зориулж цаг агаарын бодит ба урьдчилсан мэдээгээр гэрээний дагуу үйлчлэх
Архивын мэдээний үйлчилгээний 2025 оны тайлан - Холбоос
Ус цаг уур, орчны төлөв байдлын талаар мэргэжлийн дүгнэлтийн 2025 оны тайлан - Холбоос